Б.ОД

Хаврын улирал, Наурызын баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 4-5-нд болно.

"Бүргэдийн баяр-2023" наадмын тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх аж. Мөн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тодруулбал, автобус гуравдугаар сарын 4 болон 5-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn