Б.ОД

Музейн нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 1-5-нд зохион байгуулагддаг. Энэ хугацаанд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй үйлчилдэг.

Харин "Чингис хаан" музей яагаад төлбөртэй үйлчилж байгааг хэвлэлийн ажилтнаас нь тодруулахад "Музейн нээлттэй өдрүүдээр ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилнэ. Мөн хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үйлчилдэг.Манай нэгдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхим дахь тусгай үзэсгэлэнг үзэх, лекц зэрэгт оролцоход үнэгүй. Бид энэ жил тусгай хөтөлбөрөөр ажиллаж байгаа" гэлээ. 

Харин Соёлын яамнаас энэ талаар "Музейн нээлттэй өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд үнэгүй үйлчлэх сайдын тушаал гарсан байгаа" гэсэн тайлбар өгөв. 

Эх сурвалж:www.polit.mn