Б.ОД

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил 80-90 хувьтай байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Харин энэ жилийн баярт 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргал "Хөх сувд" мөсний баярыг 2022 оны тавдугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Тэр утгаараа Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Жуулчны баазууд эхнээсээ жуулчдын захиалгаа баталгаажуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй олон бааз ажиллаж, гэр баазуудын үнэ ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Нийт жуулчны баазын 20 хувь нь орон нутгийн иргэд байдаг. Мөсний баярын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нийт 3-4 тэрбум төгрөгийн ашиг орлого олдог" гэсэн юм.

Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn