Б.ОД

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдэж хэвийн горимд шилжжээ. 

Энэ өдөр боомтоор Монголын талаас нэг тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн нэг тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрсэн байна. 

БНХАУ руу зорчих иргэд Автотээврийн газарт автобусны тасалбар бичүүлж, PCR шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтэрнэ. Хувийн автомашинаар зорчих боломжгүй. Харин наймаас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120-оос ихгүй хүнийг зорчуулах юм байна.

Боомтын үйл ажиллагаа коронавируст халдварын цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс зогссон байв. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу гурван жилийн дараа иргэдийг нэвтрүүлж эхэллээ. 

 Эх сурвалж:www.polit.mn