С.САРУУЛ

Эх орончдын өдөр буюу маргааш төв талбай дээр жагсаал зохион байгуулна гэдгээ иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ жагсаалыг гадны байгууллагын санхүүжилтээр зохион байгуулж иргэдийг турхирахаар бэлтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төр засгийн зарим нэг шийдвэрт бухимдсан олон нийтийн сэтгэлзүй дээр дөрөөлж улс орны эрх ашгийн эсрэг ард түмнийг жагсаалд уриалан дуудах гэсэн нөхцөл байдал тогтоогджээ. Ингэхдээ олон нийтийн санаа бодлыг төрийн эсрэг эргүүлж цаашлаад үндэсний хэмжээний томоохон үймээн самуун болгож өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.  

Эх сурвалж: www.polit.mn