ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Шинийн 8-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Манла бурхны заларсан өдөр хэмээн үзэж буян үйлдвээс 1000 болж үрждэг бөгөөд янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг гэж үздэг. Үүнтэй холбогдуулан Бусдад туслахуй анагаах ухааны “Манба Дацан” хийд Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг өнөөдөр заллаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэргий Цэвэлмаагийн хамт ирсэн байв.

Шинийн 8-ны хурлыг даган баясахаар Монгол Улсад суугаа гадаадын иргэд иржээ.

“Манба Дацан” хийдийн Хамба лам, Буддын гүн ухааны гэвш Д.Нацагдорж “Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг алт, мөнгө, шүр, сувд, номин тэргүүтэн есөн эрдэнэ хийгээд олон эрдэнэсийг оруулж бүтээсэн нь монгол хүний онцлогийг шингээхийн тулд эх орныхоо дөрвөн зүг найман зохистоос баялаг болсон эрдэнийн чулууг цуглуулан жижиг хэсэг бүрт шигтгэсэн” гэсэн юм.

Жүжигчин Гэрэлцэцэг гэр бүл, үр хүүхдээ даатгуулахаар иржээ.

Лолан хот мандлыг бүтээх нь энэ төрөлдөө бүтээх буяны цогц үйл явдал юм. 3х3 метрийн өргөн, 3,5 метрийн өндөртэй том Манлын Лолан хот мандлыг бүтээж байсан тохиолдол манай улсын түүхийн хуудсанд одоогоор тэмдэглэгдээгүй байна.

Эх сурвалж www.polit.mn