Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа талаар иргэн О.Шинэбаяр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүний эрхийн үндэсний комисст 2020 оны зургадугаар сараас эхлэн хүүхдийн эрхийг хэрхэн ноцтой зөрчиж байгаа талаар гомдлоо хүргүүлж байна. Гурван жилийн өмнө есөн настай хүүхэд эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан. Тэр хүүхэд хүүхдийн байгууллагын хяналтад байсан атлаа яагаад амиа алдав. Эцэг, эхэд нь яагаад хатуу хариуцлага тооцоогүй вэ. Миний ач хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн зургаан удаагийн шүүхийн дүгнэлт гарчхаад байхад ХЭҮК рүү яв гэж загнасан. Үүнд яагаад хариу тооцохгүй байгаа юм. Аргаа бараад би хувиасаа зардал гаргаад дөрвөн настай ач хүүгээ эрүүл болгож авсан. Миний ач хүүг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн хүн нь инээд алдаад явж байгаа талаар улсын прокуроруудад байнга ханддаг. Яагаад миний ач хүү хохирох ёстой бэ. Энэ хэргийн талаар ярихаар “Намайг сэтгэцийн өвчтэй” гэдэг. Яагаад бэлгийн хүчирхийллийн хэргийг санаатай Зөрчлийн хэрэг болгосны учрыг олохгүй байна. Манай хүүгийн нүдийг хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэсэн эмч нь дараа нь хүнд зэргийн гэмтэл байсныг хүлээн зөвшөөрсөн. Ээж нь согтуу байхад 108 ирснээ миний ач хүүг авч яваагүй, ээжтэй нь үлдээчихсэн байсан. Ач хүүгийн нуруу хөх няц болчихсон өчнөөн олон сорви байхад эмч зүгээр гэж дүгнэсэн. Энэ мэт хүүхдийн эрхийн зөрчлийн хэрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар буруутай.Ийм байгууллагаар хүүхдийн эрхийг хамгаалуулахаас татгалзаж байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn