Т.САЙХАН

Япон улсын иргэн, зөгийчин Томоко Ибүкүро өөрийн цахим хуудсандаа Төрийн ордны хажуугаар бичлэг хийж явахад нь цагдаагийн алба хаагч түүнд шаардлага тавьж буй бичлэгийг байршуулжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад "Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог. Энэ нь гаднын улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна.

Япон улсын Томоко гэх иргэн нь чипс сурталчлах нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийжээ. Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж, бичлэгийг зогсоолгосон.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдэд энэ зохицуулалт хамаарахгүй бөгөөд зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай” гэв.

Эх сурвалж:www.polit.mn