Т.САЙХАН

Өнгөрсөн сард Гадаадын иргэн, харъяатын газраас гадаадын 3692 иргэний оршин суух хугацааг сунгаж, 1479 иргэнд шинээр оршин суух зөвшөөрөл олгоод байна. Мөн 22 улсын 536 иргэнд цахим виз, 451 иргэнд виз, 1999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ.

Хувийн болон албаны хэргээр манай улсад оршин суух зөвшөөрөл, хугацаа сунгалт, түр оршин суугчийн бүртгэл, хасалт, виз сунгах асуудлаар 146 иргэнтэй биечлэн уулзаж, 2015 иргэнд утсаар, 3 иргэнд цахимаар мэдээлэл үйлчилгээ өгч ажиллажээ.

Эх сурвалж:www.polit.mn