Б.ОД
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /02.15/ зохион байгуулж байна.
Шүүх хуралдаан хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 09:00 цагт эхлэхээр байсан ч зарим оролцогч ирээгүй учир 10:05 цагт эхэллээ.
Дөрвөн өмгөөлөгч албан томилолттой яваа болон эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргажээ. Гэвч даргалагч шүүгч энэ саналыг хүлээж авсангүй.
Харин өмгөөлөгчид хуралдаан даргалагчийн энэ саналыг зөвшөөрөөгүй учир хойшлуулах эсэх дээр санал хураалаа. Ийн 14 өмгөөлөгч шүүгчийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзэж шүүгчээс татгалзах саналыг гаргасан учир үүнийг хэлэлцэхээр хуралдааныг 13:30 цаг хүртэл хойшлуулав.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байв.
Эх сурвалж:www.polit.mn