-XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байна. Туулай жилийн төлвийг шинжилбэл, тун сайхан зөөлөн жил гарч байна. Өвгөд, хөгшид буюу өндөр настанд ээлтэй, залуус буюу дунд суудалтанд энгийн, нялхаст ширүүн жил болно. Энэ жил эрдэмд шамдвал өгөөжтэй. Эд идээ дэлгэрсэн хүмүүнд өвчин зовлонгүй байна.  Хорлол саад тотгор амарлина. Хур ус цагтаа бууж тариа ногоо сайн боловсорно. Төр засаг ард олноо тэтгэх үйл их хийнэ. Хэрүүл тэмцэл намжина. Нийтээрээ засал номоо сайн уншуулж хийлгэвэл санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Анхаарах ёстой зүйл нь муу сэтгэлээ дарж мунхаг байдлаасаа салах хэрэгтэй. Хэлний нүглийг сайн бодож ярьж хэлж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)