Б.ОД

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр Академич Г.Чулуунбаатар "Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийг 11 бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш есөн удаа хуралдсан. Иргэдээс асуух асуулт өнөөдрийн байдлаар батлагдаад байна. Шинжлэх ухаанч байдлаар хандахаар хичээсэн. Зөвлөлдөх уулзалт дуусаж, иргэдийн саналыг авна. Үүний дараа Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны дүнг шинжлэх ухааны арга зүйн дагуу нэгтгэн боловсруулж, тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлнэ. Хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ бодитой хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn