Б.ОД

"Зөвлөлдөж шийдье" уулзалтын үеэр иргэний улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагааны газрын дарга доктор, дэд профессор Н.Мягмарцоож илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Иргэд жагсаал зохион байгуулахад зөвшөөрөл авах тухай ойлголтыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих үү? Энэ бол иргэдийн санаачилга. Бид иргэдийнхээ санаачилгыг хэр зэрэг дэмжиж байна гэдэг нь чухал асуудал юм. Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлд болон Жагсаал цуглааны тухай хуулиар жагсаалын асуудлыг зохицуулдаг. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа зөвхөн мэдэгддэг эсвэл зөвшөөрөл авдаг хоёр тогтолцоо л дэлхий нийтэд байна. Бидэнд аль нь илүү хэрэгтэй юм бэ гэдгийг өнөөдөр бид нар шийднэ. Миний хувьд тэр нь илүү гэж хэлэхгүй. Зөвшөөрөл авдаг тогтолцоо бол төвөгтэй гэдгийг хүний эрхийн байгууллагуудаас өгч байгаа тайлангаас харж болно. Тиймээс үүнийг эргэж харах хэрэгтэй. Мэдэгдлийн тогтолцоо нь тодорхой жагсаал цуглаан зохион байгуулахаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх тухай юм. Тухайн мэдээллийг яаж бүртгэх вэ гэдэг асуудал бий" гэв. 

 Эх сурвалж:www.polit.mn