С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны 2022 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 45.8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 91.9 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргаад байна. Харин Авлигатай тэмцэх газарт ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй 103 төрийн өндөр, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан одоогоор мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам, Улсын Дээд шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Боловсролын ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Говьсүмбэр аймгийн ИТХ, Увс аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын явц бага дүнтэй байна. Шинэчлэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа дуусахад гурван өдөр үлдлээ.

Эх сурвалж: www.polit.mn