Т.САЙХАН

Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгахаар болжээ.

Энэ талаар сайд Ж.Сүхбаатар "Нэгдүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонслоо.

Нэн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө.

Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байна.Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг юм. Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй.

Хувийн байгууллага замын орц, гарцаа шийдэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой ч зайлшгүй тохиолдолд зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Газар дээр нь танилцаж авто замын инженерүүдийн тооцоолол аргачлал дээр тулгуурлан тодорхой шийдвэр гаргана" гэв.

Эх сурвалж:www.polit.mn