Б.ОД

"Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажил үргэлжилж байна.

Энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 40500 албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81 хувь нь шинэчлэн гаргасан" хэмээн АТГ-аас мэдээллээ.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад долоо хоног үлдсэн тул хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг тус байгууллагаас зөвлөлөө.

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй байдаг билээ.

Эх сурвалж:www.polit.mn