Б.ОД

Улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх болон RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг "Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь замын хөдөлгөөнийг зохицуулах ухаалаг систем RFID уншигчийг байршуулах ажил. Нийслэлд 650 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээр автомашиныг бүртгэх, хөдөлгөөнийг зохицуулах энэхүү системийг 161 байршилд байршуулсан, 95 хувийн гүйцэтгэлтэй байна.Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг энэ оны эхний улиралд багтаан хийнэ. Системийг дөрөвдүгээр сард хүлээлгэж өгнө.Тээврийн хэрэгслийн торгууль, татвар, төлбөр хураамжийг цахимаар төлдөг болно. Заасан хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлөхгүй бол алданги тооцох, хугацаандаа төлбөл хөнгөлөлт авдаг олон улсын жишгийг бүрдүүлэх бололцоо бий болж байна.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим болсноор автомашины татвар хураамж, нэмэгдэхгүй. Бүсчлэлийн асуудал одоохондоо байхгүй.Замын хөдөлгөөний ухаалаг систем нь тээврийн хэрэгслийн зорчилтыг хянах юм, хувь хүний эрхэд халдахгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn