С.САРУУЛ

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн 244.987 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 47.6 хувийг уналтын шалтгаан эзэлж, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон байна.

Тэргүүлэх шалтгааны 2-рт амьгүй механик хүчинд өртөх гэмтлүүд, 3-рт зам тээврийн осол, 4-рт амьтай механик хүчинд өртсөний улмаас гэмтэх, 5-рт түлэгдэлтийн шалтгаан орж байна. Хүүхдийн өвчлөлийн гэмтлийн төрлийг авч үзвэл зөөлөн эдийн гэмтэл, хугарал, шарх, гавал доторх гэмтэл болон мултрал суналт түгээмэл тохиолдсон байна.

Эх сурвалж: www.polit.mn