Т.САЙХАН

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг(ХАСХОМ)-ийг бүртгэх ажлыг зохион байгуулдаг.

2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32.8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчийн 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна.  

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Барилга, хот байгуулалтын яаманд мэдүүлэг гаргах явц 20 хувиас доош байна.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 10 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг АТГ-аас  уриалжээ. 

Эх сурвалж:www.polit.mn