Т.САЙХАН

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тус тэтгэмжээс хассан.  Үүнтэй холбоотойгоор  Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ. 

ХНХЯ-наас “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. 16-наас хүүхдийн мөнгөн тэтгэмж орно.Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn