ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан "Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнд 21 аймаг, 330 сумын 1000 гаруй малчин бүсгүйчүүд оролцлоо.

Дорнод аймгийн Матад сумын аварга малчин Э.Соёлмаа малчин эмэгтэйчүүдээ төлөөлөн үг хэлэв.

Ардын жүжигчин П.Цэрэндагва малчин эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Ардын жүжигчин А.Долгор малчин бүсгүйчүүддээ ая дуугаа өргөлөө.

Зөвлөгөөний үеэр аймгууд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргав.

Эмэгтэйчүүдийн дотно яриа.

Эх сурвалж www.polit.mn