С.САРУУЛ

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, эсвэл байшин барьсан иргэд татварын буцаан олголтод хамрагдан хуулийн хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 15-нд дуусна. 

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууц авсан болон бариулсан тохиолдолд албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд иргэдийн материалыг Татварын ерөнхий газар нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн билээ. Иргэдийн төлсөн татварын хэмжээнээс шалтгаалан буцаан олгох хөнгөлөлтийн хэмжээ зургаан сая хүртэлх төгрөг байх юм.

энэ жилийн хувьд 2018 оноос хойш орон сууц худалдан авсан иргэд татварын хөнгөлалтөд хамрагдах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn