С.САРУУЛ

Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сүүлийн нэг сарын хугацаанд /2023.01.01-2023.02.01/ малын хорогдол аймгийн хэмжээнд 16000 гаруй толгойд хүрчээ. Үүний 50 гаруй хувийг ямаа эзэлж байна. Одоогоор хамгийн их малын хорогдолтой сумдад Алтай сум-3715, Ховд сум-2495, Булган сум-2050 гаруй толгойд хүрчээ.

Бэлчээр өвсгүй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас малын хэвтэр бууц жиндэж хээл хаях эрсдэл өндөр байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn