Т.САЙХАН

“Хамтдаа өөрчилье” аяны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /02.02/ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "ХҮН-ын зүгээс авлига, хулгайг өөрчлөхийг хүсэж байна. Бодит орлогыг өсгөж, Монголд амьдрах боломжийг л бий болгохыг хүсэж байгаа юм. Иймд "Хамтдаа өөрчилье" гэдэг аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. УИХ-ын гишүүд тойрогт ажиллаж байна гэдэг нэрийдлээр бэлэг тарааж байна. Харин ХҮН нам иргэддээ бэлэг биш мэдээлэл түгээе гэж байгаа. Иргэддээ мэдээлэл түгээгээд ижил ойлголтод хүрээд энэхүү өөрчлөлтийг хийх үү үгүй юу гэдгээ шийдье. Тэгэхгүй бол зарим хэсэг нь Үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчилж, хоёр танхимтай болох талаар ярьж байна. Харин зарим нь Үндсэн хуулиа өөрчлөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа.  УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч байсан хүмүүс болохгүй байна. Өөрсдөдөө эрх мэдэл олох замаар Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс "Хамтдаа өөрчилье" аян өнөөдрөөс эхэлж, хотын есөн дүүрэг, 21 аймагт өрнөнө" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn