Б.ОД

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Н.Учрал гишүүн өргөн барьсан гэхээсээ илүүтэй Засгийн газрын өргөн барьсан төсөл. УИХ-ын чуулганы хуралдаан дээр уг хуулийн төслийг дэмжиж кноп дарсан.Одоо бүлэг, улс төрийн шийдвэрүүд гарах байх. Би хоригийг хүлээж авахгүй гэдэг талд кноп дарна гэж бодож байгаа" гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан. Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган  эхэлнэ. Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал"  гэж мэдээлж байв.

Эх сурвалж:www.polit.mn