С.САРУУЛ

Төрийн албаны шалгалтын бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхэллээ. Ирэх сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэлх 30 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан материалыг цахимаар хүлээн авна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

-Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

-Бүрдүүлсэн баримт бичгийг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

-Сонгон шалгаруулалтын хуваарь

-Шалгалт өгөх хуваарийг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

-Шалгалт өгөх хуваарийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

Эх сурвалж: www.polit.mn