Т.САЙХАН

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонгосон. Энэхүү шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өчигдөр материалаа хүлээлгэн өглөө.

Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "АН-ын даргыг сонгох сунгаанд 200 мянган гишүүнээс саналын эрхтэй 143500 гишүүн оролцсон. Үүний 79 мянга нь саналаа өгсөн. Долоон хүн нэр дэвшсэнээс хамгийн олон буюу 22000 хүний санал авсан Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд материалаа хүлээлгэн өглөө. Монгол Улсад нэг л АН бий. Тэр АН-ын дарга нь С.Эрдэнэ гэдэг нэрээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Бүх үйл ажиллагаа дүрмийн дагуу явж байгаа" гэдгийг тодотгов. 

Харин түүнээс өмнө АН-ын ҮБХ  ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон билээ.  Лу.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр мөн хүргүүлээд байна.  Тэгэхээр АН-ын даргаар  Лу.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг бүртгэх вэ гэдгийг Дээд шүүх дэнслэхээр болж байна. Өмнө  нь  тус нам мөн л хоёр талд хуралдаж, О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг АН-ын даргаар бүртгүүлэхээр хүргүүлж байсан ч Дээд шүүх  татгалзсан шийдвэр гаргаж байсан билээ.

Эх сурвалж www.polit.mn