Б.ЖАВХЛАН

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан нь цахилгаан бараа болон тэдгээрт өргөнөөр хэрэглэгддэг хагас дамжуулагчийн борлуулалтад нөлөөлсөнтэй холбоотойгоор “Samsung Electronics” компанийн өнгөрсөн дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 70 орчим хувиар буурчээ.


Дэлхийн гар утас, санах ойн чипийн хамгийн том үйлдвэрлэгч компаниас өнөөдөр мэдээлснээр, 10-12 дугаар сарын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 69 хувиар агшиж, 4.3 их наяд вонд /3.49 тэрбум ам.доллар/ буюу сүүлийн найман жилийн доод түвшинд хүрч буурсан байна.


Энэ нь технологийн салбарт тэргүүлэгч томоохон компанийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болсноос гадна “Yonhap” мэдээллийн агентлагийн “Yonhap Infomax” санхүүгийн мэдээллийн фирмийн дундаж тооцооллоос 18.6 хувиар бага үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: www.polit.mn