Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийн талаар мэдээллээ.  Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn