Б.ОД

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх гэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаар ажиллаж байна.Буу барьж нохой устгах нь зохисгүй. Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянга байсныг 16 мянга болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн” гэлээ.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 76 мянга орчим золбин нохойг устгажээ.

Эх сурвалж:www.polit.mn