Б.ОД

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28 мянга гаруй барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлжээ. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байгаа юм.

Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байдаг. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилгыг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn