Б.ОД

"Eduten" математикийн сургалтыг дэмжих платформыг ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ.

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн есөн сургуулийг сонгожээ. Үүний үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.

Судалгаанд нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалт өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөжээ.

Финланд улсын математикийн хичээлийн “Eduten” платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

 Эх сурвалж:www.polit.mn