Б.ОД

Мөрдөн шалгах ажиллагааны эхний байдлаар Чех улсад амиа алдсан Монгол эмэгтэйг гадны нөлөөгүй нас барсан хэмээн үзжээ.

Прага хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам тус эмэгтэйн нөхөртэй нь холбогдож шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж байгаа бол Монгол дахь Гадаад харилцааны яам гэрийнхэнтэй нь холбоотой байгаа юм. Ар гэрийнхэн нь энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсчээ.

 Эх сурвалж:www.polit.mn