Б.ОД

Украинд үүссэн хурцадмал нөхцөл байдлын үеэр тус улсаас 100 иргэнээ татан авах, аюул багатай бүс рүү шилжүүлэхэд 250 орчим сая төгрөг зарцуулсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 оронд 167 мянга орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Цар тахлаас өмнө энэ тоо 200 гаруй мянга байсан бөгөөд 40 орчим мянга орчим иргэн эх орондоо буцаж иржээ. Үүнээс 125 мянга нь хууль ёсоор оршин сууж байгаагаас 20 мянга нь 0-16 насны хүүхэд байна. Мөн 46 мянган оюутан хилийн чанадад суралцаж байна.

Эх сурвалж:www.polit.mn