Б.ОД

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж  гадаадад маш хүнд нөхцөл байдалд орсон, буцаж ирж чадахгүй байгаа иргэдэд зориулсан сан байдаг. Энэ сан жилийн 200 гаруй сая төгрөгний төсөвтэй  бөгөөд зарцуулалтыг нь Гадаад харилцааны яам хариуцдаг. Тэгвэл энэ онд тус санд зориулан 392 сая төгрөг төсөвлөжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан бол гадаадад нас барсан иргэдийн шарилыг зөөх, ажил эрхлэхгүй боломжгүйгээс туйлын хүнд нөхцөлд орсон иргэдэд зориулсан сан юм. Нэг хүнд зарцуулах зардал таван сая байдаг учир жилийн 200 сая бол маш бага. Таван сая төгрөг нас барсан иргэдийн шарилыг зөөхөд ч хүрэлцдэггүй. 2022 онд 55 иргэнд 206 сая төгрөг зарцуулсан. Анх энэ санг үүсгэсэн цагаас хойш буюу 2009 оноос өнгөрсөн оныг дуустал хугацаанд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2021, 2022 онд энэ сангийн төсөв хүрээгүй учир гадаадын байгууллагуудаас тусламж хүсэж гурван тэрбум орчим төгрөг цуглуулж иргэдээ татаж авсан. Тиймээс энэ жилийн тухайд энэ сангийн төсвийг нэмэгдүүлж 390 сая болгосон” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn