Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.  Энэ үеэр түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “Гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөхөөс санаатай зайлс хийвэл хариуцлага хүлээнэ гэж тэмдэглэл дээр гарын үсэг зурж байгаа. Зарим гэрчүүд ирээгүй ч бичгээр учир шалтгаанаа бичиж ирүүлсэн зүйл бий.

Албан тушаалтны тухайд Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэний тухайд гэрч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлс хийвэл зөрчлийн хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Ер нь хариуцлага тооцогдоно.

Ерөнхий дүгнэлтийг гуравдугаар сарын 17-нд гурав дахь сонсгол хийгдэж дуусаад, УИХ-д танилцуулна. Бидний зүгээс дүгнэлтийг хийхгүй бөгөөд сонсголын үеэр мэдээллийг тодруулж гаргаж ирж байгаа хэрэг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn