Т.САЙХАН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв. Энэ талаар ирэх даваа гаригт мэдээлэл хийхээр болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар заалтын 8-д зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэсэн заалттай. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн 3/2 саналыг авсаны дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn