-Монгол Улс тогтолцооны авлига руу гулсан орсон нь ойлгомжтой боллоо. Ялангуяа сүүлийн үед болсон хурал, хэлэлцүүлэг үүнийг нотолж байна. Үүнд Засгийн эрхээ төлөө тэмцэж гарч ирсэн зоригтой залуус буруутай. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ.  

Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх ёстой гэж үзэж байна. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой. Үүний дараа хууль өөрчлөх зам нээгдэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд УИХ манлайлах байх. Гэхдээ хуулийг эцэслэн батлахдаа бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)