-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр хэчнээн сайхан зүйл яриад юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь улс төрийн нам нь төрд ажиллах эхний хаалга, Сонгуулийн тухай хууль хоёр дахь хаалга болдог.Одоо бид төрийн албан хаагчдад хуулиудыг хэрхэн өөрчлөх тухай саналаа хүргүүлж, тухайн өөрчлөлтийг хийж байгаа эсэхийг шахаж шаардъя. Сонгуулийн зардлыг 100 хувь төрөөс даадаг болгож иргэдийн хандивыг байхгүй болгоё. Төрд орох хүнд барьцаалах мөнгөгүй болгож байж одоогийн энэ тогтолцоог өөрчилж, чадваргүй хүмүүс төрд ажиллахаас сэргийлж чадна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)