-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн, хуулийн төсөлтэй нь танилцсан. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүдээ хэрэгжүүлж шаардлагатай хуулиудаа шинэчлэхгүй байна.Одоогийн энэ авлигын үндсэн суурь шалтгаан нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод бус байдал болон сонгуулийн ил тод бус байдал гэж харж байна.Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж намуудад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатай. Намын зардал буурснаар залуучууд, чадварлаг хүмүүс төрд гарч ирж чадна.Гишүүдийн тоог нэмж солонгоруулъя, Улс төрийн намын тухай  хуулиа өөрчилье гэж иргэдтэй зөвшилцсөний дараа тогтолцоогоо өөрчилмөөр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)