Т.САЙХАН

ШУА-ийн Их чуулган өчигдөр болж, ээлжит сонгуулиа явууллаа. Тус сонгуульд салбарын бага чуулган, бүтцийн академиудаас нийт 11 эрдэмтэн нэр дэвшсэнээс Монголын тав, гадаадын хоёр эрдэмтэн сонгогджээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс академич цол хэргэмийнхээ батламжийг гардан авдаг билээ.

Тодруулбал: 

  • ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төр, эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Б.Батхишиг
  • ШУА-ийн Философийн хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Ган-Өлзий
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Чимэдрагчаа
  • ШУА-ийн Математик Тоон технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик, математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Энхбат
  • ШУТИС-ийн “Shima Seiki trannig center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа
  • Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда Коичи
  • Ломносовын нэрэмжит Москвагийн улсын  их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, Оросын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Н.С. Касимов нар сонгогдсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn