Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Уг саналыг шүүх өнөөдөр/12.09/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Т.Мөнхбаярыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Түүнийг “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд нэгтэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж:www.polit.mn