Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар Жижиг "Тавантолгой" компанид ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бидний нэрлэж заншсанаар жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК байдаг. Орон нутгийн өмчлөлд 51 хувь, хувийн өмчлөлд 49 хувь нь шилжсэн уул уурхайн компани. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй. 10 гаруй жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаараа Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын ажилд ордог гэдэг тайлбарыг өгч ирсэн.

Хоосон машин гарсан нэрээр, Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн талбайгаас алдагдсан мөргөцгийн асуудал зэргээр Тавантолгой ХК-д нэлээдгүй асуудал байгаа нь тодорхой болж байна. Тиймээс тус компанид зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.

Бүрэн эрхт төлөөлөгч нь ажиллах хугацаандаа олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй олон зөрчил, ЭТТ холбоотой болон бусад нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр томилсон" хэмээн мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn