Т.САЙХАН

COVID-19-ийн халдварын тархалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа өглөө.   Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 933 коронавируст халдвар шинээр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад  хоёр дахин буурсан үзүүлэлт. Мөн коронавирусийн халдварын шалтгаантай нэг нас баралт бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт нас баралт 2315 боллоо" гэв.  Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Коронавируст халдварын хувилбарын тандалтын хувьд гэвэл Монгол Улсад омикроны гурав дахь давлагаа буурч байна. Аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд хийгдсэн хувилбарын тандалтын шинжилгээнд орсон сорьцуудын 69%-д Омикроны BQ1.2 гэсэн хувилбар дэд хэв шинжээр үүсгэгдсэн. Энэ нь өвчлөлийн хувьд омикроны бусад хувилбартай адилхан хөнгөн явцтай хэдий ч тохиолдлын тоо нэмэгдэхэд хүндэрч байгаа хүний тоо нэмэгдээд явна гэсэн үг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn