С.САРУУЛ

Австралийн нийслэл Канберра хотноо төрсөн монгол хүү А.Мэргэн дэлхийн найман тэрбум дахь иргэдийн нэгээр нэрлэгдсэн онцлох үйл явдал өнгөрсөн сард тохиосон билээ. Австрали тивд амьдарч буй Монголын залуу гэр бүлийн төлөөлөл болсон Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын ууган хүү болон мэндэлсэн А.Мэргэн хүү өнөөдөр албан ёсоор Монгол Улсын иргэний гэрчилгээгээ авсан байна. Бяцхан хүү А.Мэргэний Төрсний гэрчилгээг Австралид суугаа Монголын Элчин сайд Д.Даваасүрэн гардуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn