С.САРУУЛ

Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарын шийдвэрээр өнөөдөр буюу даваа гарагаас эхлэн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулж эхэллээ. Тэгвэл өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад  дундын 16 зогсоолоос  нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86  тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллахаар зохицуулалт хийжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл нэг өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас 2022.12.05-ны өдрөөс "Зорчигчиддоо хүлээгдэлгүй шуурхай үйлчилцгээе" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна. Мөн шугам замд  Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Эх сурвалж: www.polit.mn