Б.НЯМСҮРЭН

Үндсэн хуулийн дугуйлан төсөл засаг захиргааны нэгж бүрт хэрэгжихээр болсон тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийлээ. Дугуйлан төсөл нь улс орон даяар 2024 он хүртэл  хэрэгжих аж. Үүний хүрээнд 21 аймгийн гоцлол дуучид нэгдэж “Эв нэгдлийн төрийн дуулал” арга хэмжээнд оролцожээ.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Батялалт “Манай улсад сүүлийн үед улс төр, эдийн засгийн хямралтай байна. Үндсэн хуулийн дугуйлан төсөл нь  үндсэн хуулиа баталсаны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Мөн бүх хүн үндсэн хуулиа мэдэх хэрэгтэй. Тиймээс үндсэн хуулийнхаа дагуу эв нэгдэлтэй, хүний эрхийг дээдэлсэн нийгэмтэй байхыг уриалмаар байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин Б.Цолмон “Үндсэн хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах, түгээх үйлсэд оролцож байна. Тус хуулинд монгол хүн бүр эрхээ эдэлж, үүрэг хариуцлагаа мөрдөж ажиллаж амьдрах чухал ач холбогдолтой юм. Дугуйланд нэгдэж, үндсэн хуулиасаа суралцаж, мэдээлэл авч байна. Өөрийн мэргэжлээрээ дамжуулж үндсэн хуулиа сурталчлан таниулах үйлсэд оролцож байгаадаа баяртай байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn