Б.НЯМСҮРЭН

Сэтгүүлч Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид болох Г.Баасан, Батдорж нар өмгөөлөх эрх нь хүчингүй болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэд ганц хүний өмчлөл бүхий МӨХ нь өмгөөлөгчдөө хамгаалах бус хууль зөрчсөн үйлдэлтэй нэгдсэнгүй хэмээн буруутгасан зүй бус үйлдэл гаргасан. Энэ нь Монголын  3400 гаран өмгөөлөгчдөд тохиолдохгүй байх баталгаагүйг дурьдсан юм.

“Өмгөөлөгч Г.Баасан “Бид МӨХ-ны гишүүн, татвараа төлдөг, мэргэжлийн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлж, эрх ашгаа хамгаалуулна гэж бодож байсан. Гэтэл 160 орчим хуудас бүхий материал бүрдүүлсэнээс 80 хуудас нь бидэнд огт хамааралгүй байсан. МХХ-ны хуралдааны найман гишүүн албан тушаал мэргэжил нь тодорхойгүй гомдол гаргасан прокурор Ц.Батбямба, Шүүхийн еранхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам нарыг хуралдаанд оролцуулаагүй, өмгөөлөгчдийг буруутгаж байгаа үйлдлээ бүрэн гүйцэт нотлоогүй, нотлох боломжгүй, хэрэг маргаан дуусаагүй байхад гомдол гаргагчдад давуу байдал бий болгосон. Мөн тайлбараа бүрэн гүйцэт хэлэх боломж олгоогүй шууд тасалсан, хэрэг  ярихгүй хэмээн асуудалд өрөөсгөл хандаж дарамталсан” гэв.

Өмгөөлөгч А.Батдорж “ МӨХ-ны МТ/42 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандахаар бэлтгэж байна. Мөн сахилгын хороонд СБД-ийн анхан шатны болон НЭХДЗШШ-ийн есөн шүүгчдийн хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар гаргасан.өнгөрсөн 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэрэг үйлдэгдэн шалгагдаж байна. Ч.Мөнхбаярт холбогдуулсан хэрэг маргааныг өмгөөлөгчид бидний гомдлоор улсын дээд шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн ба шүүх хурлын тов гараагүй байна. өмгөөлөгч, үйлчлүүлэгч нар тэгш эрхийн зарчмаар хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулдаг. Гэрээний нэг тал болох үйлчлүүлэгчдийн өмгөөллүүлэх эрхийг үйлчлүүлэгчдэд нь мэдэгдэхгүйгээр өмгөөлөгчийн эрхийг хүчингүй болгож үйлчлүүлэгч нарын эрхийг давхар зөрчлөө” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn