Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар, цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа.

Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэжээ.

Эх сурвалж:www.polit.mn