Б.ОД

ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр гал түймэр гарсан тухай мэдээлсэн. Уг түймрийн улмаас манай улсад нийлүүлэх шатахуун тасалдах асуудал үүсэх эсэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тайлбар өглөө.

Сайд Ж.Ганбаатар "Ирж байгаа бодит мэдээллийг өгөхөд Ангарскийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрдэг үйлдвэрт гал гараагүй. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсныг хэлсэн. Гал богино хугацаанд гараад, богино хугацаанд унтрааж чадсан байна.Ангарск бидэнтэй цагийн зөрүүгүй ч удирдлага нь Москвад байдаг. Москвагаас 15:00 цагийн үед мэдээлэл аваад өөрийн сувгуудаар дамжуулан хүргэх болно.Монгол Улс руу нийлүүлж байгаа дизель түлш болон АИ-92 шатахуунд доголдол үүсэх хэмжээний асуудал биш гэдэг хариуг өгч байна.Томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг та бүхэн мэдэж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn